Хан-Уул дүүргийн 15 –р хороо Энхтайваны гүүрний зүүн талд буюу “Дунд гол” урсдаг хэсэгт Усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барихаар хашаа хатган олон жил өнгөрсөн. Гэтэл тус газарт орон сууцны хороолол барьж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өөрийн цахим хуудастаа тайлбар бичжээ.
Тэрбээр "Тухайн газрыг анх 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан.
Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учир 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжаар тухай газарт худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэх захирамж гарчээ" хэмээн бичсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Газар мундсан юм шиг голын урсац дунд зөвшөөрөл олгодог нь авилга у ? Захиргааны хэргийн шүүх яагаад сэргээж олгож бган ?! Авилга л харагдаж бн. Бартлга барихаар ус ширгээд ургамал нь хатаад цемент л болно.
Шүүхийг яах вэ? Монголчуудаа ! Ард түмэн сонгодог огцруулдаг больё! ЕӨК , УИХ, Дээд шүүх хувааж нэр дэвшүүлж томилдог тогтолцоог больё! Одоо бол яг хувийн юм шиг шүүгчид ажиллаж бна.
Ичих ч үгүй ийм юм яриад байж байгаа нь харамсалтай
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ НИЙТЛЭЭД ӨГӨӨЧ. ИРГЭД ҮЗЭЖ ДҮГНЭЛТ ӨГЬЕ.
Хэн гэдэг шүүгч ийм юм хийв?
Шүүгч нарын цалин нэмээд л байх юм гаргаж байгаа шийдвэр нь нийгмийн эсрэг шийдвэр гаргасан шүүгчийн АТГ шалгаа харваас авилгалтай холбоотой дунд гол дотор ямар байшин барилга барьдаг юм бэ барилгын номр стандарт зөрчсөн газар байн ш дээ
Шүүхийн шийдвэрийн үзье ба Шүүхийн ерөнхий зөвлөл энэ талаараа тайлбар хийнэ үү