СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус сумын Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 00:44 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газар сумынхаа ИТХ-ын дарга болон малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.