АНУ-ын Орландо хотноо энэ дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пан Америкийн Жюүжицүгийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-д оршин суугаа монголчууд амжилттай оролцлоо.
“Chantilly ММА” клубийг үүсгэн байгуулагч, багш Д.Сүлдбаяр -70кг-ын хар бүсний “М3” ангилалд хүрэл медаль, тус клубийн тамирчин О.Эрдэнэсамбуу -94 кг, Б.Мэндбаяр +100 кг-ын хөх бүсний M3 ангилалд хүрэл медаль хүртсэн бол цагаан бүсний эмэгтэйчүүдийн -52 кг-ын М1 ангилалд барилдсан Б.Энх-Очир алтан медаль хүртжээ.
Мөн "Ribeiro Jiu Jitsu Academy Nova" клубийн тамирчин Н.Ижилбиш эмэгтэйчүүдийн ягаан бүсний -56 кг-ын M3 ангилалд хүрэл медаль, "Мongolian BJJ Academy"-ийг төлөөлөн оролцсон Х.Нямдорж хөх бүсний М5 ангилалд зодоглож Алтан медаль хүртлээ.
Алс хол хүний нутагт Монгол хүний нэр хүндийг өндөр өргөж, Америк тивийн аваргад амжилттай оролцсон нийт тамирчдадаа халуун баяр хүргэе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.