СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-12

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдэд аудит хийж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашигт аудит хийж эхэллээ

Үндэсний аудитын газраас “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг өнөөдөр хийлээ. Улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар хийх тус аудитын нээлтэд ҮАГ-ын зарим удирдлага, аудитын баг, аудитад хамрагдах шалгагдагч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон бол Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд цахимаар холбогдсон юм.

. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт аудит хийх явцад хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтарч ажиллахыг шалгагдагч байгууллагуудаас хүслээ.

Энэхүү гүйцэтгэлийн аудитаар төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг салбараар нь ангилж, түүвэрлэн хамруулах бөгөөд яамд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт төвлөрч ажиллах аж. Аудитыг 2022 оны есдүгээр сар хүртэл гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.