СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британи Украинд нэмэлт зэвсэг илгээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины Киев хотод айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ.

Украины ард түмэнтэй "эв санааны нэгдлийг баталсан" тус уулзалтын дараа ноён Жонсон "Ерөнхийлөгч Зеленскийн тууштай удирдлага, Украины ард түмний дийлдэшгүй баатарлаг байдал, эр зоригийг үнэлж буйгаа илэрхийлмээр байна. Украин улс саад бэрхшээлийг даван туулж, Оросын цэргүүдийг Киевийн үүднээс түлхэн унагалаа. Их Британи энэ үргэлжилсэн тэмцэлд тэдэнтэй хамт тууштай зогсоно гэдгийн би өнөөдөр тодорхой хэлсэн. Бид энэхүү эмгэнэлт явдлыг эцэс болгож, Украиныг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон үндэстний хувьд оршин тогтнож, цэцэглэн хөгжих боломжтой болгохын тулд өөрсдийн цэрэг, эдийн засгийн дэмжлэгийг нэмэгдүүлж, дэлхийн эвслийг уриалах болно" хэмээн тэмдэглэсэн юм.

Үүний хүрээнд, Их Британи улс Украиныг дэмжих зорилгоор 120 хуягт машин, хөлөг онгоцны эсрэг пуужингийн систем илгээнэ гэж мэдэгджээ. Мөн цаашдын эдийн засгийн дэмжлэгийг баталгаажуулснаар Их Британийн олгох зээлийн нийт хэмжээ 770 сая фунт стерлингт хүрсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бол Австрийн Канцлер Карл Нехаммер бямба гарагт Киевт ирсэн юм. Харин ноён Жонсон Украин дахь хурцадмал байдал эхэлснээс хойш нийслэл Киевт айлчилсан "Их долоо" бүлгийн гишүүн орнуудын анхны удирдагч болжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.