СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-гийн захирал асанд 13 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болно” гэсний дагуу НПГ-ын хяналтын прокурор хэргийг нь хянаад шүүхэд хүргүүлсэн юм. Улмаар шүүхээс О.Мөнгөнцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Тэрбээр ЖДҮХС-гийн захирал, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг зөрчин, хамаарал бүхий хүн буюу хадам дүүгийнхээ нөхөр Н.Оргилын эзэмшлийн “Ийстерн агро” ХХК-д 400 сая төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хөх инээд
2 жилийн өмнө
192.82.72.85

Амар юмаа. 400 сая шүү дээ. Тэгээд 13 сая торгуул. 400 сая төгрөгөө төлсөн ч зээл аваад хэд нугалаад хүүлчихсэн байгаа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.54

Ene idsen uusan garuud barigdaagui bol bandan pad baisandaa Getel hajuud ni hunii malaas byruu tsohiod idsen gar hylbarshuulsan jurmaar Geed huselt gargaval yah ve?Hol zoruu baina shuu

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.94

500 мянган төгрөгний утас хулгайлсан 10 настай хүүхэд 3-8 жилийн хорих ял эдлээд байж байх жишээний. Залуучуудын хүссэн нийгэм мөнгөтэй хүнд бага ял мөнгөгүй ардад хүнд ял байсан юмуу?

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.33

Mongoliin hamgiin enerengui shuuh mandattugai

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.