СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-11

Д.Ганбат: Хурал, цуглаан олноор зохион байгуулж байгаа ч үр дүн алга

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон 4-р сарын 5-ны өдөр баталсан үнэ тогтворжуулах хуулийн талаар бүлгийн хуралдаанаараа хэлэлцжээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдож:

-Үнийн өсөлт Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Төв талбай дээр иргэд шударга ёс шаардсан. Хөгжлийн Банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн ч төлүүлэх талаар яригдаагүй. Тэгэхээр хугацаатай үүрэг өгч, зээл төлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. 

2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Ханшийн зөрүү, үнийн өсөлт дэндлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдөр түүхий эд, зэс, түүхий нүүрс, төмрийн хүдэр маш үнэтэй байна.

Хувийн хэвшлийг дэмжих ёстой. Төрийн алба хаагчдын авч байгаа цалин, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэр газар шиг ялгаатай байна. Ахмад настны тэтгэврийг 500 мянган төгрөг болгож нэмсэн ч өнөөдөр 500 мянган төгрөг бариад дэлгүүрт ороход хоёр тор хүнс авч хүрэхгүй байдалтай байгаа.

Бүх хүнийг тэгш боломжоор хангах ёстой. Эс бөгөөс хар зах гарч эхэлнэ. Монгол банк, "Найман шарга" валют арилжааны төвийн валютын ханш хоорондоо зөрүү харьцангуй бага байсан. Одоо бол доллар картын бараа болчихсон. Энэ бол хувийн хэвшлийн хийх ёстой зүйлийг хийлгэхгүй болохоор ийм асуудал үүсдэг. Монгол банк, төр хоорондоо хамтарч ажиллах ёсгүй.

Боомтуудыг хэвийн ажиллуулахын төлөө Засгийн олонхи ажиллах ёстой. Хурал, цуглаан олноор зохион байгуулж байгаа ч үр дүн алга.

Вакцинжуулалт дээр манай засгийн газар маш сайн ажилласан хэмээв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч байна. Төсөв батлах үед бид бодлогын алдаа байгаа талаар хэлж байсан. 

Энэ оны улсын төсвийг тодотгох шаардлагатай. Бид ямар хэмнэлт хийх саналаа тусган, Засгийн газарт хүргүүлнэ. Төрийн байгууллагатай холбогдох 8-9 хэмнэлтийн бодлогыг Ардчилсан намын зүгээс гаргасан. Тухайлбал, Төрийн ордон руу гаднаас зочин оруулахын тулд гурван хувь албан бичиг үйлддэг. УИХ маш их цаас хэрэглэдэг. Энэ мэт үрэлгэн зардлыг бууруулж болно. Цахим үндэстэн болох ёстой. Бусад төрийн байгууллагууд ч гэсэн энэ мэт цаас их ашигладаг нь маш их гарлагатай байдаг.

Чили улс олон зуун км-ын цаанаас БНХАУ-д нүүрс нийлүүлж байхад 200 км-ын цаанаас нүүрсээ худалдаж чадахгүй байгаа нь манайхны арчаагүй байгаагийн шинж. Нүүрс, зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн НӨАТ-ыг одоо 10 хувь байгааг 5 хувь болгохыг дэмжиж байна. Ингэснээр далд эдийн засаг байхгүй болно. Хэмнэлтийн горимд шилжихээс гадна орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхааръя" гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.84.133

Энэ Ганбат гэж нэг сэтгэцийн өвчтэй амьтан хаашаа ч хамаагүй хөлбөрч явдаг өөрийн толгойгүй морь унасан толгойгүй эргүү тэнэг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.