СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-11

БЗД-ийн 18-р хороонд 77 гарааш буулгаж, газрыг чөлөөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Дүүргийн өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашнуудыг буулгах ажил үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн 18-р хороонд нийт 77 гарааш буулгаж, газрыг чөлөөлжээ. Одоогийн байдлаар тохижилтын ажилтай холбоотойгоор оршин суугчдаас санал хүсэлт авах ажлыг зохион байгуулах гэж байгаа аж.

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд нийт 1300 орчим гарааш буулгаж, газрыг чөлөөлнө. Чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Иргэдийн хувьд дүүрэгтээ ногоон байгууламж, амарч зугаалах боломжтой орчин бий болгох, ил зогсоол байгуулах санал өгч байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
49.0.178.51

Хувийн өмчид ингэж халдаж болохгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.