СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ Украиныг "шаардлагатай зэвсгээр" нь хангана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ Украиныг "шаардлагатай зэвсгээр" нь хангасаар байх болно гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.

Түүний хэлснээр, Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-ыг илүү их газар нутгийг булаан авч, энгийн иргэдийг онилохоос сэргийлэхийн тулд Украин руу илүү их зэвсэг илгээхээр төлөвлөж байгаа аж.  юм.

Жейк Салливан өнгөрөгч ням гаргийн мэдэгдэлдээ "Оросууд илүү олон хот, сууринг эзэлж, дайны гэмт хэрэг үйлдэхийг зогсоохын тулд бид Украиныг шаардлагатай зэвсгээр нь хангах болно. Манай улс эдгээр зэвсгийг хүргэхийн тулд цаг наргүй ажиллаж байгаа бөгөөд бусад улс орноос зэвсэг нийлүүлэх ажлыг ч зохион байгуулж, зохицуулж байна. Бидний зэвсгийн хүргэлт өдөр бүр ирж байгаа ба өнөөдөр ч очсон" хэмээн тэмдэглэсэн байна.

Одоог хүртэлх зэвсгийн тээвэрлэлтэд агаарын довтолгооноос хамгаалах систем, танк эсэргүүцэгч пуужингууд болон сум, хуяг дуулга зэрэг багтаж байсан билээ. Харин юм.

Гэвч АНУ Украинд үнэхээр "шаардлагатай" зэвсэг нийлүүлнэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн Зеленский "Украин Оросын түрэмгийллийг даван туулж чадах эсэх нь АНУ бидэнд хэр хурдан туслахаас хамаарна. Үнэнийг хэлэхэд бид амьд үлдэх эсэх нь үүнээс л хамаарна" гэжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.