СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-11

🔴 LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тодорхой асуудлуудыг шийд, ард түмэндээ үнэнээ хэл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга нар болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзаж байна. .

Шинэ долоо хоног эхэлж байна, намын бүлгийн хурлууд болно. АН-ын бүлгийн гишүүдтэй энэ уулзалтын дараа уулзахаар төлөвлөж байна. Бид нар ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг зүйл боллоо. Би ерөнхийлөгчийн хувьд хоёр удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээврийн асуудал, бензин шатахууны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар анхаарч ажиллах шаардлагатай байна гэж сануулж хэлж байсан. Сануулж хэлээд байхад, ажлаа сайн хий гэж хэлээд байхад өнөөдрийн ийм нөхцөл байдалд тулж байна. Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Цар тахалтай хоёр жил тэмцлээ, ардаас нь энэ ОХУ, Украины асуудал үүслээ. Сүүлийн нэг жилд дэлхийн зах зээлд газрын тос хоёр дахин, үр тариа, мах, ургамлын тос 30-40 хувиар нэмэгдсэн.  Ор нэр төдий биш, дорвитой арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна. Нэн ялангуяа үнийн хөөрөгдлийн асуудал, эрчим хүч, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний асуудал, мах, гурил, төмс хүнсний ногооны асуудлууд дээр онцгойлон анхаарах шаардлагатай байна. Энэ хавар тариалалтыг сайжруулах шаардлагатай, хүнсээ гаднаас авмааргүй байна. Дотооддоо хүнснийхээ хэрэгцээг бүрэн хангадаг улс болох шаардлагатай. Энэ хоёр жил бидэнд үүнийг маш сайн ойлгууллаа. Өөрсдийн гэсэн нефтийн үйлдвэртэй байх маш чухал гэдгийг, эрчим хүчний эх үүсвэртэй байх чухал гэдгийг харууллаа. Монгол улс тусгаар тогтносон, эдийн засгийн хараат бус, бие дааж амьдарч чадах ийм улсыг барьж байгуулах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сэтгэл гаргаж ажилла, зориг гарга. Тодорхой асуудлуудыг шийд, ард түмэндээ үнэнээ хэл, нөхцөл байдлаа хэл. Худлаа ярьж болохгүй. Чадах юмаа чадна гээд, чадахгүй юмаа чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Үнэн бодит мэдээллээ хэл, мөнгө, нөхцөл байдлаа хэлбэл ард түмэн түүнийг чинь ойлгоно. Хэрэгцээгүй бүх зардлаа тана. Бид, дэлхий даяараа маш хүнд нөхцөл байдалд амьдарч байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.