СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-11

Жагсагчдын Ерөнхий сайдаас шаардаагүй гол шаардлага

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Залуучуудын “органик” жагсаал Засгийн газрын түргэн авахууллаа. Жагсагчдын 15 төрлийн шаардлагыг аль болох богино хугацаанд шийдвэрлэн ажиллахаа Ерөнхий сайд амлалаа.

Инфляци, хүнсний хомстлоос сэргийлэхэд дорвитой арга хэмжээ авна, авлигачдыг хялбаршуулсан журмаар торгож, толгойг нь илдэг байдлыг цэгцэлнэ, хэмнэлтийг төрийн хэмжээнд авч үзнэ гэхчлэн Засгийн газар бүхий л талаар буулт хийлээ.

Зохион байгуулалтгүй, шалгарсан лидергүй энэхүү жагсаал гол шаардлагаа орхигдуулсан шиг санагдсан тул  молхи миний бие өөрийн үзсэн, харсан хэмжээнд энэхүү нийтлэлийг бичиж сууна.

Энэ бол төрийн үйлдвэр, ахуйн нэгжүүдийн хувьчлал, либералчлал, чөлөөт зах зээлийн горимд оруулах асуудал!

Төрд 220 мянган албан хаагч ажиллаж байна. Жилдээ төр 3 их наядын худалдан авалт хийж байна. Гэсэн хэдий ч ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа төрийн үйлдвэр, аж ахуйн газруудын тоо буурахгүй байна.  

. Энэ байдлыг засаж, сайжруулахгүйгээр Монгол улсад системийн хэмжээнд нүүрлээд буй авлига, албан тушаалын гэмт хэрэг, иргэдийн боломжоос хумсалдаг байдал үгүй болохгүй. Төрд орох нь эдийн засгийн хувьд ашигтай байгаа учраас улс төрийн намуудад ахмад үе, хижээл үе, залуу үе гэхчлэн халаагаа шат дараалан бэлдэж байна. Амьдралаа богино хугацаанд сэв хийтэл босгосх боломж улс төрд байгаад байхад хэн чиг орохыг зүтгэх нь зүй хэрэг шүү дээ.  

. МИАТ-ийн удирдлагууд аль нам ялснаас хамаараад үргэлж солигддог, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг намчид эзэлдэг болсон нь 1992 оноос хойших явдал. МИАТ-ийн 49 хувийг жишээ нь олон улсын нээлттэй тендерээр өгвөл Ерөнхий сайдын хүсээд байгаа 400 сая жуулчин байг гэхэд 40 сая жуулчин хүрээд ирнэ. МИАТ-ээр бус, Эрээн, Улаан-Үдийн нислэгийг сонгосон нь хождог байдал хэвээр үргэлжилнэ.

“Эрдэнэт үйлдвэр” УҮГ-ын 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр юу болсон бэ? “. Хамгийн муу менежер гэдгээ хангалттай батлаад байгаа төр энэхүү саалийн үнээгээ алж идэж байгаа юм биш биз?

даа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 20 тэрбумын зээлийг нэг өдөрт шийдсэн, 2012 оны сонгуулийн өмнө баахан “Сайн” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж байсан “туршлага” манай улс төрчдөд бий.

Энэ бүгдийг жишээлсний учир нь төрийн алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг 34-дөхийг 34-дөөд, 49-дэхийг нь 49-дээд, 100-дахыг нь зуудаад явмаар байна. Хувьцааг нь Хөрөнгийн биржид гаргамаар байна. Ард түмэнд хувь эзэмших боломжийг нь олгомоор байна. Гол нь энийгээ хуйвалдаж, биш хуучин Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэйгээр зарсан шигээ хиймээр байна.

Дахин давтан хэлэхэд энэ бүхнийг шийдэхгүйгээр авлига буурахгүй, иргэдийн эдийн засаг сэргэхгүй, мэргэжлийн улс төрчид төрөхгүй.

шүү дээ. Шинэчлэх нэрээр ажил хийх гэж байгаа дүр эсгэж байгаа бол сая олон нийтийн дэмжлэгийг хангалттай авсан Ерөнхий сайдаас хүлээх зүйл тун бага гэсэн үг болно.   

. Том бодол тээвэл даацтай ахиц гаргана” хэмээн хэлсэн байна. Хотод бандгар жийп унахыг хориглолоо гэснээр жагсагчдын сэтгэл ханаж байгаа нь даанч харамсалтай. . 2024, 2028 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн улс төрчид ард түмнийг мартагнуулж байгаад л бандгаруудаа зайдлаад унах нь тодорхой шүү дээ.

Асуудлыг ул суурьтайгаар шийдэхгүйгээр, өнөө маргаашаа аргацаасан шийдвэр гаргахыг жагсагчид шаардаад байгаа нь буруу гэж хэлэх гээд байгаа юм.

.

Либерал эдийн засаг, чөлөөт зах зээлийн онолыг шаргуу хамгаалсан “Төмөр хатагтай” Маргарит Тетчер төрийн аппаратыг цомхотгож, эдийн засаг, улс төрд төрийн оролцоог доод хэмжээнд нь хүртэл бууруулах бодлого хэрэгжүүлснээр өнөөгийн Их Британи улс бүрэлдэн буй болсон гэдэг. “Үдийн цай” хөтөлбөрийг болиулсных нь төлөө түүнийг “Сүүний хулгайч” хэмээн цоллож, дайрч байсан ч тэр төрийн төмөр нүүрийг харуулснаар, гурван бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байлаа.

. Тэрнээс жийп унахыг танах нь арай л дэндүү жижиг улс төр юм даа. Үр дүнд нь, монголчууд бид хөмөрсөн тогооноосоо гарахгүй юм даа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

555
2 жилийн өмнө
202.126.93.206

"Сайн" хөтөлбөрүүдийг чин сайханбилгийн ЗГ сонгуулийн өмнө хэрэгжүүлсэн санагдах юм

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.38

Ulsiin umchiig huvichilal nereer hulgaich nar huvaaj avsanaas uls oron hugjihuu bolison. Huviin hevshil gej huvia bodoj dovoo sharluulah l gesen ug. 90 onoos umnu ulsiin umch niigmiin umch gej baisnaas turiin umch huviin umch gej baigaagui. Tegeed ch uls oron usrengui hugjij baisan ym.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.