СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар утасны сүлжээгүй газраас ч E-Mongolia хэрэглэх боломжтой боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

"Монголсат" компани нь сансрын холбооны үндэсний компани болох "Исатком" компанитай хамтран интернэт, телевиз, телефоны хиймэл дагуулан гурвалсан үйлчилгээ нэвтрүүллээ.

Уг гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болсоноор монгол орны аль ч бүс нутагт, гар утасны сүлжээгүй газарт ч байрлах алслагдсан орон нутгийн айл өрх, албан байгууллага, түр байршсан кэмпүүд 

  • Монголын болон гадаадын 100 гаруй телевизийн суваг хүлээн авч үзэх
  • Өндөр хурдны интернэт хэрэглэх
  • Суурин утсаар холбогдох боломжтой болов.

Гурвалсан үйлчилгээ нь айл өрхөд, албан байгууллагад гэсэн хоёр өөр төрлийн үйлчилгээтэй.


Айл өрхийн гурвалсан үйлчилгээг хот айлаараа хамтдаа хэрэглэхүйц бол албан байгууллагын үйлчилгээг уул уурхайн хотхон, явуулын баг,  аяллын багаараа, олон хүн зэрэг хэрэглэхүйц өндөр хурдтай, сааталгүй хүчин чадалтай юм.

Гурвалсан үйлчилгээний хэрэглэгч өрхүүд утасны сүлжээгүй газраас E-Mongolia орж хэрэгцээт үйлчилгээгээ авч байгаа нь орон нутгийн иргэдэд үзүүлж байгаа чухал хувь нэмрийн нэг болж байна.

Та Монголсат компанийн гурвалсан үйлчилгээний лавлах 7100-0000 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээллээ аваарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.