Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар үйл ажиллагаа, мэдээ мэдээллээ олон нийтэд нээлттэй хүргэхийн тулд Киоск машин нэвтрүүлжээ
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж болон холбогдох албаныхан /2022.04.11/" Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган"-д оролцож байна.
Чуулганд оролцохын өмнө албаныхан Ховд аймаг дахь салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, "Мянган угалзат"-ын БЦГ-ын дарга Т.Лхагвадорж, Хар ус нуур орчмын УТХГНХЗ-ны дарга С.Батмөнх, "Мөнх хайрхан" БЦГ-ын Н.Одхүү, Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн, "Үенч-Булган" голын сав газрын захиргааны дарга С Батзориг, Сум дундын ойн ангийн дарга Ц.Даваахүү, Цаг уур орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ц.Дэлгэр нар оролцож ажил мэргэжлийн онцлог, салбарын өнөөгийн ажил, цаашдын ажлын тулгамдсан асуудлуудын талаар танилцуулж, санал солилцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.