СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-11

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хууль бус үйлдлийг илчилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.04.11/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг танилцуулья.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

11:00 цагт: Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.

11:30 цагт: -МУИС-ийн Номын санд IWFCI Mongolia байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурна.

-“Үндэсний мэдээллийн төв”-д “Эм Эм Ар Ай” ХХК-иас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компанийн хууль бус тусгай зөвшөөрлийн талаар мэдээлнэ. 

14:00 цагт: -Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар"Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022" уулзалт зохион байгуулна.

-Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.

16:00 цагт: Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.