“Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян”-ыг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлжээ
Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн.
Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.
ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлжээ.
Үүнээс хоёр мянган хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна.
Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх юм.
Мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Авсан мөнгийг нь төлүүл.
Шалгах хэрэгтэй дээ. Тэтгэврээ хуурамчаар нэмж тооцуулсан, хуурамч болон дутуу матёриал бүрдүүлж гарсан, нтр но бгаа шүү
Насаараа хөдөлмөрлөсөн үнэн цагаанаараа явсан бидний тэтгэвэр хэд билээ гэтэл ажил бараг хийгээгүй хийсэн ч дорвитой цалин аваагүй хүмүүсийн тэтгэвэр маш өндөр байна бас шалгаач даамаа тэтгэвэр дээр шүү
Цэргийн алба хаагч тэр дундаа офицер хүн группын мөнгө авч бсан шүү!!! Энэ жижиг сумдуудыг сайн шалга. Ялангуяа Сүхбаатар аймгийн
Эмч нарт хэдэн төгрөг атгуулчихад л болчдог гэж ярихыг сонсож л байлаа.Улсаас сар болгон хүнсний тэтгэмж авдаг нөхдийг бас шалгах хэрэгтэй.
Авсан мөнгийг нь буцааж төлүүлж
Завханд нэг тийм онигоо байж билээ, Нэгэн Эмч нар нэр дэвшихдээ нэг айл 1 групп гээд яалтачгүй ялалт байгуулж олон жил дарга даамал хийсэн дэ хөөрхий.
Группээс авсан мөнгиииг төлүүлж барагдуул
Баян-өлгий ганц бөхтэй тэр нь хүртэл групптэй гэгддэг байсан ерөн их зөрчилтэй аймаг бараг казакстан болох байх
Тийм шүү зөв байна арын хаалганы групп хүмүүс маш их байдаг автобусанд суухад мөнгө төлөх хүн их ховор хөгшин залуугүй хөнгөлттэй зорчигч гэсэн карт дардаг сонин санагдаж байсан шүү болж дээ улсыг хохиролгүй болгох гэж
Eruul saruul bj uvchtei bolj yvah yu ni saihan baidag bainaa ulsaas awsang ni butsaaj tuluuleh heregtei Europed iim tohioldold heden jil awsang ni bvgdiig butsaaj tuluuldeg
Авсан мөнгий нь төлүүл. Тэгээд нэртэй нь зарлаач. Харъя. Миний мэдэх нэг хүн лав ийм тэтгэмж авч байсан. Тэр тухай нь ярьсан нэг хүнийг дарга нь нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд дуугай бай л даа гэсэн гэж байгаа
Хуурамч материал бүрдүүлж групп тогтоосон улсуудаар бүх хохирлыг төлүүл.
Ичмээр юм бээ арай ч дээ Их идэмхий байлаа гэхэд Ингэн ингэн өвчтөн болж Ингэж ч идэмхийрэх гэж дээ! Үнэхээр л өвчтэй ядарсангаа Үнэн өвчин юмуу гэх мэтээр Өнөөх групптээ оруулдаггүй Өөрсдөө болохоор өвчтөн болж, Зовсон шаналсан өвчтэй нэгнээ Зовлон бэрхшээлтэй нь тоолгүй Улсаас авахыг нь өмнөөс нь авч Ууж идэж явах ч гэж дээ,тэд нар!