“Агаарын хөлгийг тэслэх бодис, тэсэлгээний хэрэгслээр заналхийлэх үйлдлийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт онцгой байдлын хэсэгчилсэн дасгал сургуулилтийг /2022.04.06/ ИНЕГ, ТЕГ хамтарч зохион байгуулжээ.
Энэхүү дасгал сургуулилтыг Сүхбаатар аймаг дахь “Баруун-Урт”, Хэнтий аймаг дахь “Өндөрхаан”, Дундговь аймаг дахь “Мандалговь”, Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлуудыг хамруулан, Дорнод аймаг дахь “Чойбалсан” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.
Дасгал сургуулилтад ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон ТЕГ, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, Дорнод аймгийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Сургуулилтад ирсэн говийн болон зүүн бүсийн төлөөлөл нийт ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын цаашдын бодлого, чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, ажлын амжилт хүсэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.