Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж буй “Хамтдаа алхаад эрүүлжье” аяны 2022 оны анхны алхалтыг /2022.04.09/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгууллаа.
Алхалтад дүүргийн 9,10,16,21 дүгээр хорооны 70 гаруй ажилтан, албан хаагч, иргэд хамрагдаж, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулжээ.
Багийн дүнгээр 10 дугаар хорооны 2-р баг тэргүүн байр, 16 дугаар хорооны 2-р баг дэд байр, 9 дүгээр хорооны 1-р баг гутгаар байранд тус тус шалгарч “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.