Хөвсгөл аймгийн 3асаг даргын захирамжаар Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж тооллогын ажлыг өнгөрсөн оны 12 сараас эхлүүлжээ.
Тус аймгийн хувьд улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал найм, аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал 31 бүртгэлтэй бөгөөд улсын тооллого өнөөдрийн байдлаар 12 суманд зохион байгуулагдаж 50 хувьтай үргэлжилж байна.
Энэ удаагийн улсын тооллого улс, аймгийн хамгаалалтад орших үл хөдлөх дурсгалыг тоолж, 2015 оны тооллогоос хойш шинээр илрүүлсэн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж байгаараа онцлогтой аж.
2015 оны тооллогоор Хөвсгөл аймагт 11081 ширхэг соёлын үл хөдлөх хөрөнгийн дурсгал тоологдож байжээ.
Хөвсгөл аймагт бүртгэгдсэн хөшөө дурсгалууд:
1. Цэцэрлэг сум Бага харганатын хадны зураг
2. Баянзүрх сум Бичигт булагийн хадны зураг
3. Түнэл сум Жаргалантын хадны зураг
4. Цэцэрлэг сум Модтой толгойн хадны зураг
5. Улаан-Уул сум Тольжгийн боомын хадны зураг
6. Чандмань-Өндөр сум Бадарын нурууны буган хөшөө
7. Арбулаг сум Бадрахын өврийн буган хөшөө
8. Цагаан –Уул сум Бор Хужирын голын буган хөшөө
9. Чандмань-Өндөр сум Булжихын голын буган хөшөө
10. Галт сум Галтын буган хөшөө
11. Төмөрбулаг сум Зуны голын буган хөшөө
12. Галт сум Нүхтийн амны буган хөшөө
13. Мөрөн сум Уушгийн өврийн буган хөшөө дурсгал
14. Бүрэнтогтох сум Хядагийн эхний буган хөшөө
15. Шинэ-Идэр сум Цохиотын амны буган хөшөө
16. Галт сум Нүхтийн амны булш
17. Их-Уул сум Сул толгойн булш
18. Арбулаг сум Мөнх хааны Эрчүү хотын туйр
19. Галт сум Галтын суварга
20. Жаргалант сум Гэлэнхүүгийн суварга
21. Жаргалант сум Жаргалантын дуган
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.