СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-10

Австралийн ЭСЯ-ны баг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсын Үндэсний номын сан, Австралийн ЭСЯ-ны хамтарсан сургалтын багийн гишүүд Сэлэнгэ аймгийн нийтийн номын санд ажиллалаа.

Багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Нийтийн номын сангийн албаны дарга М.Даваасүрэн, Номзүйч Б.Цогжаргал, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, Австралийн ЭСЯ-ны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх ажиллалаа.

Багийн гишүүд Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сан, Соёлын төв, ЕБС, МСҮТ-ийн нийт 71 номын санч мэргэжилтнүүдэд  цахим болон танхимаар орчин үеийн нийтийн номын сангийн шилдэг туршлага, жишиг хөтөлбөрүүдийг танилцуулах, номын сангийн ажил үйлчилгээнд нөхцөл байдлын шинжилгээ хийж аргазүйн зөвлөгөө өгчээ.

Мөн хүүхдийн номын фондыг баяжуулах гэх зэрэг сургалт, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.