СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-10

Фосфоритын орд судлаачдын хээрийн бага хурал болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд фосфоритын орд судлаачдын Хээрийн бага хурал зохион байгуулах санаачилга гаргасныг салбарын яам дэмжжээ.

Тус үйлдвэрийн зүгээс зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг цэвэршүүлэн элементийн хүхэр үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Түүнээс гадна фосфоритын хүдрийг ашиглан бордоо үйлдвэрлэх замаар хүхрийн хүчлийг саармагжуулах арга замыг Монголчууд тодорхой түвшинд судалсаар ирсэн аж.

Өнгөрсөн хоёр жилд Завхан, Говь-Алтай аймгийн нутаг дахь фосфоритын өмнө нь тогтоогдсон илрэлүүд дээр ажилласан бөгөөд улсын хэмжээнд энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд, уул уурхайн мэргэжилтнүүдийг урьж Үйлдвэр, эрдэм шинжилгээний Хээрийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.