Та өдөрт хэдэн удаа шүдээ угаадаг вэ? Өглөө, оройд уу? Энэ нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй бага гэж япончууд үзэж байна. Тэд бүр шүдээ угаах үндэсний аргатай. Үүнийгээ хамигаки гэж нэрлэдэг.
Япончууд эрүүл ахуйг тахин шүтдэг гэж хэлж болно. Эндхийн хүмүүс маш сайн бүгдийг угаадаг, усанд орохдоо банн шүршүүрт зэрэг ордог, хоол бүрийн дараа өдөрт хэд хэдэн удаа шүдээ угаадаг. Тэд цэвэр ариун байдлыг эрүүл мэндийн түлхүүр гэж үздэг.
Хамигаки гэж юу вэ
Япончууд бага наснаасаа шүдээ угааж сурдаг. Тиймээс эцэг эхтэйгээ хамт шүдээ угаах нь Япон хүн бүрийн бага насны дурсамжуудын нэг байдаг. Тэд бүр энэ журам нь гэр бүлийн харилцааг бэхжүүлдэг гэж үздэг. Япончууд ийм улиг болсон эрүүл ахуйн журамд хэрхэн хүндэтгэлтэй ханддагийг ойлгохын тулд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд зааж буй YouTube-ийн видеог үзээрэй. Түүнээс гадна, эцэг эхийн аль нэг нь бага наснаасаа шүдээ буруу угааж хэвшсэн эсвэл хүүхдээ эрүүл ахуйд сургахаа мартсан бол яах вэ? Үүнээс сэргийлж Японд хүүхдүүд сургууль дээрээ хоол болгоныхоо дараа шүдээ угаадаг. Бүх ангиараа. Багшийн удирдлаган дор.
Хамигаки гэдэг нь бидний мэдэхгүй, зөвхөн Япончууд мэддэг онцгой хөдөлгөөнүүд гэж бодож байна уу? Тийм биш, бидэнтэй л адил. Ялгаа нь зөвхөн гүйцэтгэлийн нарийвчлалд л байдаг. Мэдээжийн хэрэг бага насны хүүхдүүдийг шүдээ угаахад дуртай болгоход хэцүү. Гэхдээ япончууд энд бас шийдлийг олсон: тэд хэд хэдэн сэдэвчилсэн хүүхдийн дууг бүтээжээ.
Ресторанд ч шүдээ угаана
Ийм хүмүүжлийн дараа ихэнх японы насанд хүрэгчид хоол болгоныхоо дараа шүдээ угаадаг нь гайхмаар зүйл биш юм. Гэрт, ресторанд хаана нь хамаагүй. Үүний тулд тусгай сойзтой явдаг. Гадны жуулчид рестораны ариун цэврийн өрөөнд ороход япончууд шүдээ угаагаад зогсож байдагтай их тааралдана.
Гэртээ ирээд амаа зайлна
Бусдын адил гэртээ ирээд гараа угаана. Гэхдээ ингээд болоо бишээ. Үүнээс гадна тэд үргэлж амаа зайлдаг. Японы дэлгүүрүүд үүнд зориулж тусгай бүтээгдэхүүн зардаг. Мөн амны хөндийн үнэрийг арилгахад тустай чихэр дэлгүүр бүрт зарагддаг. Энэ бол юу ч биш. Японы эрдэмтэд шахмал хэлбэртэй уудаг сүрчиг бүтээсэн. Арьсны нүх сүвээр анхилуун үнэртэй тааламжтай үнэр ялгарна. Ийм бүтээгдэхүүн нь хор хөнөөлгүй гэж үздэг.
Тэд ямар сойз, оо хэрэглэдэг вэ?
Шүдний сойз (хабураши) зардаг Японы дэлгүүрт орвол нүдэндээ ч итгэхгүй. Амны хөндийн эрүүл ахуйг эрхэмлэдэг Япончууд маш олон төрлийн оо, сойзтой. Гэсэн хэдий ч тэдгээрийн ихэнх нь бидний шүдээ угааж заншсанаас эрс ялгаатай байдаг. Тэд илүү авсаархан, илүү сайн хөдлөх чадвартай. Хамгийн гол нь маш зөөлөн, жижиг үстэй тул шүдээ үр дүнтэй, үүнтэй зэрэгцэн болгоомжтой угаахад тусалдаг. Мөн буйл гэмтээдэггүй. Шүдний ооны тухайд гэвэл Японы дэлгүүрүүдийн лангуун дээр нэг сая хагас гаруй төрөл байдаг! Эдгээр брэндүүд бие биенээсээ хэрхэн ялгаатай болохыг төсөөлөхөд хэцүү ч, гэхдээ тэдгээр нь байдаг тул эрэлт хэрэгцээ байгаа гэсэн үг юм.
Шүд ба зүрх
Япон бол зүрх судасны өвчлөлөөр дэлхийд хамгийн бага эхний гурван орны нэг (Солонгос, Францтай хамт) юм. Шүд зүрх хоёр ямар холбоотой вэ? Орчин үеийн судалгаагаар шүдний эрүүл мэнд, буйлны өвчин, амны хөндийн бактерийн халдвар нь зүрхний өвчин тусах эрсдэлтэй холбоотой болохыг баталсан байна. Магадгүй хамигаки техник нь Японд ийм олон хүн өндөр насалж, энэ улсын дундаж наслалт (84.5 жил) дэлхийн хамгийн өндөрт тооцогддог шалтгаануудын нэг байж болох юм.
Эх сурвалж: www.polit.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.