Энэ сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад 5 иргэнээс “Автобусны буудал дээрээс гар утсаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шуурхай эрэн сурвалжлахад 30-39 насны З,Г,О нар нь бүлэглэн үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсээ ил задгай авч явахгүй, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Утаё хулгайлсан хүмүүсийг барьчихаад цагдаа дуудахад 3 р хорооллын цагдаа нар л лав тоодоггүй л.юм билээ дээ.
Юу л бол.СБД т 8 ханатай гэр хулгайд алдахад олоогүй гээл хаагдсан даа
Сэрэмжил гээд л хуцаад байдгийн. Энгэрийн кармай, цүнхний ёроолд хийхээс өөр яадгийн. Хулгайчдаа хатуу шийтгээч