Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц мэдээлэл болох нийт 66 зээлдэгчийн зээл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэл нээлттэйгээр мэдээлж буй.
Тэгвэл энэ удаа Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн орон сууцны төслүүдийн тухай мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "Хөгжлийн банк иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй Монголбанкнаас Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна" гэжээ.
Үүнд:
Тус банкнаас зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтөө хийх, зөрчлөө арилгах, мөн худалдан авагч, иргэдийг хохироохгүй байх талаар зөвлөмж, анхааруулгыг өгч хамтран ажиллаж байгаа юм байна.
Зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцаас иргэд худалдан авалт хийхдээ төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг тус банкнаас зөвлөлөө.
Худалдан авалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр Хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
томруулж харж болохгүй бна даа.Үнэ талбайгаа тодорхой бичмээр дээ. Олон нийтэд ил тод томруун бичиж баймаарсан.Зарласан нэр зүүж бгаа юмуу.
Энэ байрнуудад айл орчихсон ордер нь гараагүй айлууд зөндөө .гарсан айл ч зөндөө байгаа.яах юм болж байна
Hangai hothonii heden bair..bumanzaluus heden bair..nisehd barigdsan la colina bair..shine erdenet gsn bairnuud bna.