СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-04-09

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад шинээр хоёр сургууль ашиглалтад орно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус дүүргийн 12 дугаар хороонд шинээр ашиглалтад орох сургуулиудын барилгын явцтай танилцаж, тус хорооны иргэдийн санал хүсэлтийг сонсон санал солилцлоо.

12 дугаар хороонд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хоёр сургууль ашиглалтад орохоос гадна дүүргийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлэг, камержуулалт, суурилуулахаар төсөвт суугдсан. Шинээр ашиглалтад орох хоёр сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил дуусах шатандаа явж байна.


Мөн жишиг өрхийн эмнэлэг үүд хаалгаа нээгээд иргэддээ үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд тун удахгүй шинээр “Иргэдэд үйлчлэх төв” байрны үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Тухайлбал 12 дугаар хороонд төрийн өмчийн ганц сургууль болох 10 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь шинэ сургуулийн барилга 80 хувьтай үргэлжилж байгаа бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга энэ оны 09 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ.

Мөн иргэдийн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийлж, санал солилцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.