СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дмитрий Песков: "Оросын цэргийн хүчин их хэмжээний хохирол амссан"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украин дахь хурцадмал нөхцөл байдал 44 дэх өдрөө үргэлжилж байгаа энэ үед Оросын цэргийн хүчин "их хэмжээний хохирол амссан" гэж Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр Их Британийн "Sky News" сувагт ярилцлага өгөхдөө "Амиа алдсан цэргүүд бол бидний хувьд маш том эмгэнэл" хэмээн тэмдэглэсэн байна. Түүнчлэн

ОХУ дайныг зогсоох арга замыг хайж байгааг онцолсон Песков "Манай арми цэргийн ажиллагаагаа зогсоохын тулд чадах бүхнээ хийж байгаа. Бид ойрын өдрүүдэд зорилгодоо хүрч, эсвэл Орос, Украины төлөөлөгчдийн энхийн хэлэлцээрээр дуусгана гэж найдаж байна" хэмээжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ыг Украинд хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, Хүний эрхийн зөвлөлөөсөө түдгэлзүүлээд байгаа билээ. Тэгвэл ноён Песков Оросын цэргүүд Буча хотод энгийн иргэдийг хүчирхийлж, олноор нь алан хядсан гэх мэдээллийг эрс няцааж, "Бид хуурамч, худал хуурмаг зүйлсийн дунд амьдарч байна" хэмээн дурджээ.

Гэвч тэрээр Оросын цэргийн хохирлыг хүлээн зөвшөөрсөн нь ихээхэн анхаарал татаж байна. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас өнгөрөгч 3 дугаар сарын 25-нд мэдээлснээр, тус улсын 1,351 цэрэг амь үрэгдсэн гэсэн бол Украины зүгээс энэ тоог бараг 19 мянгад хүрнэ гэж мэдэгдсэн юм. Харин

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.