СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-08

Л.Оюун-Эрдэнэ: Ордонд хүч мөхөствөл би талбай дээр гарч ирээд бодитой асуудлыг ярих болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Сүхбаатарын талбайд болж буй жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл авлига авсан албан тушаалтнуудад тооцох ялын бодлогыг чангатгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Авлигад идэгдсэн албан тушаалтнууд хуулиар ямар нэг байдлаар ял завшдаггүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэт бага байх, ялын бодлогыг чангатгах талаар бид ярьсаар өдий хүрсэн. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанааар хэлэлцэн УИХ-д өргөн барина. 

УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгодог, ах дүүгээ томилдог асуудлын эсрэг  үргэлж тууштай зогссоор ирсэн. 

Сая иргэдийн төлөөлөл "Авлига албан тушаалын хуулийг 2021 онд өөрчилж УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг болсон. УИХ-ын гишүүд өөрсдийгөө шалгадаг хуулийг өөрчилмөөр байна” гэж хэлж байна. Энэ хуулийг ирэх Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулъя. Хөгжлийн Банктай холбоотой нэр бүхий улс төрчид шалгуулах ёстой, буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан эсэх нь хамаагүй хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.

хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.88.247

Засгийн газрын хуралдааныг ургашлуулж 1 дахь өдрөөс эхлээд болохгүй юм уу ажлаа хий л дээ 76

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.