УИХ-ын дарга чуулганы өнөөдрийн хуралдаанаар жагсаалын талаар үг хэлэх гэсэн гишүүдийн микрофоныг хаажээ. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үнийн өсөлт, нийгмийн асуудлыг эсэргүүцсэн "Монголдоо сайхан амьдаръя" залуусын жагсаалын талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд
-Маш олон залуучууд Монголдоо сайхан амьдармаар байна. Ажилтай, орлоготой авсан цалин амьдралд хүрэлцдэг баймаар байна. Ажлаа хийцгээ. Хэмнэх гээд байгаа бол өөрсдөө хэмнэ гэдэг жагсаалыг хийж байна.
Бид иргэдийн эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх, залуусын нийгмийн амьдралдаа оролцож байгаа энэ үйлдлийг дэмжих хэрэгтэй. Энэ утгаараа ч өчигдрийн саатуулагдсан залуучуудыг суллах хэрэгтэй. Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нарт ХҮН шаардлага хүргүүлж байна.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстохоос сэргийлэх хуулийн талаар хэлэлцэх эсэхээ шийдээд явж байгаа. Ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.