™ watch dif|
Улс төр | 2022-04-08

Г.Занданшатар: Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн талаар мэдээлэл өглөө. 

Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сүүдрээс алсарч амжаагүй байхад олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахууны үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн цочроо зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэм, эдийн засагт маш их дарамт учруулж байна. Үүнээс үүдэлтэй  Тэдний санал хүсэлтийг холбогдох байгууллага хүлээн авч, ажлын хэсэг байгуулж байгаа. Ажлын хэсэг зорилго нь

Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж үзсэн. Ирэх зургаан сард олон улсын байдал амаргүй байгаа. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендер, худалдан авалтыг зогсоогоод байна. Төсвийн бүсийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байгаа боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай байна.

УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл шийдэл боловсруулах ажлын хэсгийн байгуулж байгаа. Энэ ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд байгаа. Чуулганы хуралдааны дараа ажлын хэсэг хуралдаж, үүний дараа гишүүдэд мэдээлэл өгнө гэсэн юм.

Засгийн газраас өргөн барьсан гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх мэдээллээ ирэх долоо хоногт намын бүлгүүдэд танилцуулах шаардлагатай гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.