СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-08

🔴LIVE: Жагсаалын үеэр баривчлагдсан залуусыг суллахыг шаардаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Үнийн өсөлт, нийгмийн асуудлыг эсэргүүцсэн "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал үүр цайтал үргэлжилсээр намжсан. Тэгвэл өнөө өглөөний 08.00 цагаас эхлэн иргэд Төв талбайд уриа үг бүхий лоозонгууд барьж, жагсаалыг үргэлжлүүлж байна. 

Залуусын төлөөллүүд:

-Өчигдөр залуучууд үймээн самуунгүй, тайван жагсаал хийж байсан. Гэтэл шөнийн 12:00 цагаас хойш согтуу хүмүүс ихээр гарч ирсэн. Цэвэр үзэл бодлоо илэрхийлж буй залуусыг харлуулах зорилготой өөр бүлэг гарч ирсэн байх гэдэг хардалттай байна. Тиймээс орой 21:00 цагаас жагсаалаа тараана. Бидэнтэй уулзтал тайван жагсаалаа өдөр бүр өглөө 9:00 цагаас орой 21:00 цаг хүртэл үргэлжлүүлнэ.

-Үндсэн хуулийн хүрээнд шаардлага тавьж, жагсаал цуглаанд оролцож, үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудыг баривчилсанд бухимдаж байна. Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагад одоо хоригдож буй залуус дээр очиж эрхийн хамгаалах ёстой.

-Өдөрт ажиллаад 30 000 төгрөг хүрэхгүй цалин авдаг. Гэтэл орой гэр лүүгээ харихдаа дэлгүүр ороод хэрэгцээний хэдхэн зүйлээ аваад гарахад тэр өдрийн цалингаас давсан зардал гарч байна. Үнийн өсөлт арай дэндэж байна. Залуусын юу хүсэж байгааг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гарч ирээд сонсох ёстой гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Badam
3 жилийн өмнө
103.242.47.46

Sain bn uu yumnii vniin hoorogdoliig namjaah n zow gj bdoj bn

Зочин
3 жилийн өмнө
66.181.188.78

Ямар завтай хүүхдүүд вэ.Ажил хийдэг хүмүүст бол хайран 2 өдөр.цаг бол алт.Өөрсдөө хөдөлмөрлөж гар хөл тархиа ажиллулж байж сайхан амьдрана шүүдээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.