Германы "DHL" компанийн "Boeing 757-200" ачааны нисэх онгоц Коста Рикагийн Хуан Сантамариа олон улсын нисэх буудалд ослын буулт хийх үеэрээ газардах зурвасаас гулсаж, хоёр хэсэгт хуваагджээ.
Албаныхны хэлснээр, нислэгийн багийн гишүүд гэмтэж бэртээгүй хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс нэг гишүүнийг эмнэлгийн үзлэгт хамруулж байгаа аж. Орон нутгийн хэвлэлүүдийн авсан гэрэл зургуудаас харахад онгоцны сүүл хэсэг нь салж, далавч нь хугарсан байна.
Гватемал руу нисэж байсан тус онгоц хөөрөөд удаагүй байх үед гидравлик системд нь гэмтэл гарсан бөгөөд нисгэгч нь яаралтай буух хүсэлт гаргаж, хүндрэлтэй нөхцөлд ослын буулт хийсэн гэж Коста Рикагийн Иргэний агаарын тээврийн газрын дэд захирал Луис Миранда Муноз мэдээлжээ. "DHL" болон нисэх онгоцны буудлын удирдлагууд одоо онгоцыг хөдөлгөхөөр хамтран ажиллаж байгаа ч бусад үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тэмдэглэсэн байна.
Нийслэл Сан Хосе хотын захад байрлах уг нисэх онгоцны буудал ослоос хойш таван цагийн дараа эргэн нээгдсэн бөгөөд үүнээс өмнө ачаа, тээврийн 57 нислэг цуцлагдаж, 8,500 орчим зорчигч хохироод байсан гэж "Aeris" агаарын тээврийн компани мэдэгдсэн юм.
A much clearer version of the crash landing has emerged!
— AviationSource (@AvSourceNews) April 7, 2022
Source: Unknown#DHL #AvGeek pic.twitter.com/FCYbgFaW0H
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.