СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-08

ӨНӨӨДӨР: Жагсагчдыг хүчээр тараасан асуудалдаа ЭЦА мэдээлэл өгнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.04.08/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт: "Эх орондоо сайхан амьдаръя" уриатай залуучуудын жагсаалыг өнгөрөгч шөнө 04:00 цагийн орчимд хүч хэрэглэн тараасан. Улмаар "цагдаагийн алба хаагчдыг гэмтээсэн, шаардлага биелүүлээгүй, Төрийн тусгай обьектруу дайрсан" гэх үндэслэлээр жагсагчдыг буруутгаж, 67 хүнийг саатуулсан байна. Энэ асуудалдаа ЭЦА тайлбар хийнэ.

“Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулган хуралдана.

11:00 цагт: Монголбанканд “Банк санхүүгийн мэргэжлийн сургалт, стандартын үйл ажиллагаа явуулах Сургалтын шинэ институт байгуулах төсөл”-ийн хүрээнд Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний  батламж гардуулах ёслол болно.

11:30 цагт: Орхон аймгийн иргэд “Үндэсний мэдээллийн төв”-д тус аймгийн орон нутгийн өмчит компанийн луйврын талаар мэдээлнэ.

12:00 цагт: “Кью-Эс-Си” ХХК-иас “Үндэсний мэдээллийн төв”-д Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар мэдээлнэ.

17:00 цагт: МУИС-ийн Эрдмийн танхимд “Монгол орны шувуу” 2 боть ном, шувуудын тухай мэдээллийг багтаасан “Bubo” аппликейшний нээлт болно. Утас: 88092306

 

 

 



 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.