Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
Тодруулбал, Ховд, Зэрэг, Мөнххайрхан, Чандмант, Мөст, Манхан, Дарви, Дуут, Эрдэнэбүрэн сумын нутгаар салхи баруун өмнөөс баруун хойш чиглэлд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар хур тунадас орно. Энэ үеэр салхины хурд 14-16м/с хүрч ширүүсч шороон, уул даваануудад явган цасан шуурга шуурна.
Мөн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр салхи дөрөвдүгээр сарын 9-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байх төлөвтэй байна.
Салхины хурд хүн болон байшин барилгад үзүүлэх нөлөөлөл
Секундэд 7-12 метрт модны бүдүүн мөчир савлана.
Секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.
Секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна.
Секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ.
Секундэд 30-32 метрт хүрвэл сүйтгэл учруулна. Мод үндсээрээ ховхорно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.