СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-04-07

Сүхбаатарын талбайд номын үзэсгэлэн, худалдаа гарч эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаа, өдөрлөгийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаанд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.

Өнөөдрөөс хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж эхэллээ.

Дөрөвдүгээр сарын 7-11-ний хооронд болох тус номын үзэсгэлэн, худалдаанд 10 гаруй хэвлэлийн компани, хуучин номын 20 орчим худалдаа эрхлэгч, номын 10 дэлгүүр болоод Монголын Зохиолчдын эвлэл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны  гишүүд, зохиолчид оролцон, оюуны бүтээлээ дэлгэж байна. Энэ үеэр мөн 14 их, дээд сургууль, сургалтын төвүүд танилцуулга хийхээр бэлтгэжээ.
.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаа тул оролцогчдоос ямар нэг түрээс, төлбөр авахгүй байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зосин
2 жилийн өмнө
103.212.117.23

Нэг юмыг нөгөөгөөр цохиж цаг хожих ман-намын башир заль мэх жагсаал болох сургаар номын үзэгэлэн зохиогоод байгаа нь ном уншдаггүы хоосон толгой хөдөөн ии бэрхиин өитүү таглаа нусан хамартын гуншаа чиглэл тэр 11ээр рудлаа попроод нусаа унжуувллад ичдэгүй таглаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.