СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-04-07

ЭЦА: Иргэн А хуурамч хаягаар танилцсан охидоо сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд 2015-2021 онуудад цахим орчимд үйлдэгдэж буй хүүхдийн гэмт хэрэг 101 бүртгэгдсэн байна. 2022 оны эхний гурван сарын байдлаар 2 холбогдогчтой 9 гэмт хэрэг бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

, гаж дүрс бичлэг, зураг явуулах, насанд хүрээгүй хүүхэдтэй садар самуун үйлдэл хийх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бүртгэгдэн шалгагдаж байна. Хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг эх, асран хамгаалагч багш нартаа хэлдэггүй. Нуун дарагдуулдаг.

Өөрөө гэмт хэргийн хохирогч болж буйгаа мэдэхгүй байгаагаас болж энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал шинж чанартай байна.

Жишээ нь, Монгол Улсын иргэн А нь хуурамч хаяг нээж, бага насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан, харилцаа тогтоож, чатлах явцдаа тухайн охидыг айлгах байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгэн, улмаар уулзаж, нүцгэн дүрс бичлэгээр нь барьцаалан айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Мөн бага насны хүүхдүүдийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргээр удаа дараа ял шийтгэл авсан этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж байхыг анхааруулж байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.