СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-07

🔴LIVE: С.Амарсайхан: Хангийн 236км төмөр зам 9 сард ашиглалтад орвол ачаа, барааны эргэлт хоёр дахин нэмэгдэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө


Шадар сайд С.Амарсайханаас Шинэ сэргэлтийн бодлогын үр дүн, төлөвлөгөөний талаар тодруулж байна. 

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан: 

-Аливаа чуулганаар зөвлөмж гаргаад орхих биш, энэ удаагийн Эдийн засгийн чуулганаар төр ирэх жилүүдийн Засгийн газрын хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана. Дотооддоо үйлдвэрлэлтэй болохгүй бол хил хаагдсанаар эдийн засагт ямар их хүндрэл гардгийг бид харлаа шүү дээ.

Боомтын сэргэлтийн хүрээнд энэ оны есдүгээр сард Хангийн 236км төмөр замыг ашиглалтад оруулна. Энэ зам ашиглалтад орсноор Замын-Үүдийн ачаа эргэлт хоёр дахин нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулна. Боомтуудын ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ. 

Иргэдийн амьдрал хүнд байна. Инфляц өндөр байна, бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иймд Ерөнхий сайд өчигдөр хуулийг өргөн барьсан. Энэ асуудал зөвхөн манай улсад бус, дэлхийн бүх улсад тохиолдож байна. Энэ хүндрэлийг бид хамтдаа даван туулах ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.