СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-07

Э.Бат-Үүл: Бид гудамжинд ч, төрд ч, шоронд ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн АН-ын дарга, Монгол улсын баатар Э.Бат-Үүл болон Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

-Юун түрүүнд нийт гишүүд, дэмжигчдэдээ баярын мэнд хүргэе. Манай намын гишүүд бол  Зөвлөлтийн колончлолоос Монголыг чөлөөлсөн баатрууд. 32 жилийн дараа бид дахин сорилттой тулгарлаа. Путины Украин руу түрэмгийлсэн дайн бол ардчилалд зарласан дайн. ОХУ-ын Элчин сайдын мэдэгдэл бол Ардчилсан намыг хоёр дахь Украин мэтээр харуулсан бүдүүлэг үйлдэл гарсан. Энэ нь бидний өмнө том сорилт байгааг харууллаа. Колончлолын сэтгэхүйг үлдэн хөөх маш том ажил байна. Бидэнд хийх ажил их байна, үнэхээр цочирдмоор санагдсан. Манай улс руу түрэмгийлсэн тохиолдолд яах вэ гэдгийг ойлгохгүй хүмүүс байгаад харамсаж байна. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Монголын ардчилалд шинэ сорилт тулгарч байна. Өнөөдөр Монголыг Монголтой нь талцуулдаг, эвдрэлцүүлдэг байдал руу орох гэж байна. Энэ зүйл 20 дугаар зуунд булшлагдсан түүх болж үлдсэн гэж үздэг байсан. Гэвч энэ зуунд дүрээ хувирган дахин босч ирж байгаад илүү сонор сэрэмжтэй байх ёстой гэдгийг ойлгуулж байна. Монголын улс төрийн намууд бодлого зөрдөг байдал байдаг боловч нийтлэг эрх ашгийн төлөө, ардчилсан Монгол байх асуудалд парламентад суудалтай намууд нэг ойлголцолтой байдаг гэдэгт итгэдэг. Өнөөдөр шүүх улс төрчдийн шүүх болох зам руу явж байгаа нь харамсалтай юм. Шүүх угтаа шударга ёсны баталгаа байх ёстой. Хуулийн шинэтгэл хийх шаардлага байна. Гэм буруугүй хүнийг цагаатгаж чаддаг шүүх байхгүй байна. Тэгэхээр бидэнд цаашид хийх, засаж залруулах зүйл их байна.

Ардчиллын дэмждэг хамгаалдаг иргэддээ хэлэхэд хамтран ажиллах хэрэгтэй байна гэж хэлье. . Эрүүл саруул иргэдтэй улсад ийм зарчим байхгүй. Зарим дарангуйлагч улсад удирдагчид нь ичдэг. Манайд бол ичихээ больчихсон юм байна. Үүнийг сонгууль ч, сунгаа ч гэхгүй юу ч гэхгүй. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
2 жилийн өмнө
192.82.82.182

Цэцэрхээд л, бусдаас илүү ухаантан болох гээд дэмий дээ. ЗХУ-аас хамааралтай оршиж байсан нь үнэн ч Бат-Үүл өлсөөгүй л өссөн байх. Одоо ч уух усгүй, өлсгөлөнд амьдарч байгаа улсууд байсаар л байна. Зөвлөлтийн колончлолоос Бат-үүл нар чөлөөлсөн гэвэл түүн шиг худлаа дэмий үг байхгүй байхоо. Хамрын дорх хагархайгаар хамаагүй бурааад хэрэггүй дээ

Төгсөө
2 жилийн өмнө
192.82.73.40

Ёстой л загатнасан газар урлаа шүү дээ... Яагаад ийм байдаг юм бэ? Ер нь ингэж дураараа дургих чинь Цэсэнжав&Цэнгүүжавыг санагдуулна... Амарсанаа&Чингүнжав шиг эрүүл сэтгэнэ шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.