СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Зеленский: "Барууны удирдагчид дайнаас илүү эдийн засгийн хямралаас эмээж байна"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч лхагва гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр Барууны зарим удирдагчийг дайны гэмт хэргээс илүү санхүүгийн алдагдлаас эмээж байгаа гэж буруушаан, Оросын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг уриалжээ.

Тэрээр Ирландын Парламентад хандаж үг хэлэх үеэрээ "Оросын цэргүүдийн үйлдсэн аймшигт хэргүүдийн дараа хориг арга хэмжээний талаар шийдэмгий бус байдалтай байхыг би тэвчиж чадахгүй. " хэмээн онцолсон байна.

Украины Буча хотод Оросын цэргүүд энгийн иргэдийг хүчирхийлж, олноор нь алан хядсаныг нотлох гэрэл зураг, гэрчийн мэдүүлгүүд энэ долоо хоногт ил болсны дараа билээ. Харин Кремлийн зүгээс бүх мэдээллийг няцааж, Барууны мэдэгдлийг "аймшигтай зохиомол зүйл" гэж буруушаасан юм.

Тэгвэл Дублины эрх баригчдыг Европын Холбооны түншүүдээ Москвагийн эсрэг "илүү хатуу" арга хэмжээ авахыг ятгахыг уриалсан Зеленский ОХУ-ыг "Украины тусгаар тогтнолын үндсийг устгаж, улс орны минь мөн чанар, биднийг украйн болгодог бүх зүйлийг үгүй хийхийг оролдож байна" гэж хэлжээ.

Түүнчлэн тэрээр Орос улс хүчирхийлэл, дүрвэгсдийн шинэ давлагааг үүсгэж болзошгүй дэлхийн хүнсний хямралыг зориудаар өдөөж байгаа хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.