Кибер аюулгүй байдлын тухай хууль болон И-Монголиа фэйсбүүк хуудас хакердуулсан асуудлаар Цахим хөгжлийн яамны ТНБД Б.Болор-Эрдэнээс тодруулж байна.
Цахим хөгжлийн яамны ТНБД Б.Болор-Эрдэнэ:
-"Цахим Монгол" хөтөлбөрийг малчдад хүргэх асуудал тулгараад байгаа. Иймд "Цахим аймаг" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нүүдэлчин малчдадаа энэ жилдээ багтаан төрийн үйлчилгээг хүргэнэ. Аймаг руу хүртэл явах хэмжээний хүндрэл гардгийг зогсооно.
И-Монголиа фейсбүүк пэйж /хуудас/-ийг алдсан асуудал гарсан. Амралтын өдөр таарсан учир 2-3 хоног алдсан тал бий. Админуудад хариуцлага тооцсон. Пэйжийн нэрийг сард нэг удаа солихыг зөвшөөрдөг. Удахгүй энэ асуудал шийдэгдэнэ. Үүнтэй холбогдуулаад, удахгүй хэрэгжиж эхлэх Кибер аюулгүй байдлын тухай хууль чухал болоод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.