СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алтны сорьц тогтоох хөрөнгөөс завшсан үндэслэлээр СХЗГ-ын ажилтныг яллагдагчаар татлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд түр ажиллаж байсан Б.Гантулгыг эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татжээ.

Тэрбээр 2018 оны аравдугаар сард тус газрын ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байсан “Чингисийн хүрээ палас” компанийн “Голомт” банкны данс руу найман сая төгрөг “Уулс заамар” ХХК-иас шилжүүлүүлжээ. Ингэхдээ алт хайлалт, сорьц баталгаажилт хийх төлбөрт тооцохоор урьдчилан авсан аж. Мөн “Силкроуд фронтьерс” ХХК-ийн Хаан банкны дансаар өөр нэг аж ахуйн нэгжийн алт хайлалт, шинжилгээний төлбөрийн өр хоёр сая гаруй төгрөгийг шилжүүлүүлсэн байна.

Нягтлан бодох бүртгэлийн, Төсвийн зэрэг хэд хэдэн хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсан Б.Гантулгын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.