СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан ННҮГ-ын удирдлагын гэм бурууг дэнслүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товложээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард тэднийг саатуулж, “Хангарди” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураасныг зарим уншигч санаж байгаа. Уг хэргийг мөрдөгчид хоёр жил орчим шалгаж, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцуулж, НПГ-т хүргүүлэн, улмаар 2019 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч дээрх шүүхээс буцаасан юм.

. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, тухайн байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт холбогдуулсан байдаг. Тодруулбал, билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zz
2 жилийн өмнө
103.212.119.189

Ajlaa hiij chadahgui murtluu mungu zavshih sanaa yaj tursun bnaa.tiim my-bo hezeech hol yvahgui

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.