Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж 14 хоногийн турш 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзан мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулсан билээ.
Дөрөвдүгээр сарын 03-ны өдөр АН-ын гишүүд дэмжигчдийн дунд сонгуулийн санал хураалт болоход 98,3 хувийн саналаар Х.Баттулга ялсан. Гэвч нэр дэвшигч Ж.Батсуурь өмнөх өдөр нь нэрээ татсан. Шалтгаан нь С.Эрдэнийн АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэн авсантай холбоотой.
Намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус их хурал 10:00 цагаас UB Pаlace-д эхэллээ. АН-ын 21 аймгийн төлөөлөл энэхүү хуралд оролцож байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.