СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-04-07

Валютын нөөц зузаатгах чиглэлээр Г.Занданшатар Засгийн газарт дараах зөвлөгөөг өгөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын өчигдрийн /2022.04.06/ чуулганаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк болон Засгийн газарт хандаж валютын нөөц зузаатгах, төгрөгийн ханш тогтворжуулах дараах зөвлөгөөг өгөв.

Тэрбээр "Эдийн засгийг сэргээх, ханш тогтворжуулахын тулд экспортыг нэмэгдүүлэх нь чухал байна. Та бүхэнд нэг мэдээлэл хүргэхэд Оюутолгой 450 сая долларыг дөрвөн сард багтаан Монгол улсад оруулж ирнэ. Өмнө нь талыг нь зах зээлд үнэ хаялцуулж, талыг нь Монголбанканд зардаг байсан бол одоо 100 хувь Монголбанканд зарж, валютын нөөцийг зузаатгана. Энэ саналыг Оюутолгой дэмжинэ гэдэгт итгэж байна.

Тавантолгой 350 сая долларын гэрээ хийж байгаа. Үүнийг валютын ченжэд өгөлгүй, Монголбанканд өгөх хэрэгтэй. Мөн Эрдэнэтийн 50 мянган гаруй тонн түүхий эд хил дээр гацсан байгаа. Хилээр гаргаад зарчихвал 100 сая доллар манай улсын зах зээлд нийлүүлэгдэнэ. Энэ мэтээр боломжийг дайчилбал хоёр тэрбум доллараар валютын нөөц зузаатгах бололцоо байна. Үүнийг Засгийн газар, Монголбанк болон холбогдох байгууллагууд анхаарч ажилла. Хоёр тэрбум доллар ороод ирвэл ханш тогтворжих биш бүр буурна" гэлээ. 

Улмаар хуулийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.