"Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр, маргааш Төрийн ордонд зохион байгуулагдана.
Хуралд төрийн байгууллагын 300, хувийн хэвшлийн 300, Төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын 300 төлөөлөл, олон улсын байгууллагын 100 орчим төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн байна.
Цар тахлын улмаас 2018 оноос хойш зохион байгуулагдаагүй тус чуулганыг Засгийн газар "Монголын эдийн засгийн форум" ТББ-тай хамтран зохион байгуулж буй юм.
"Ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар манай улс авлигын төсөөллийн индексээр 35 оноогоор 110 дугаар байрт жагсаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нэг байраар урагшилсан нь төрөөс авах үйлчилгээ цахимд шилжиж, хүнд суртал буурсантай холбоотой" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн чуулганы үеэр онцоллоо.
Мөн тэрбээр "Өмнөх эдийн засгийн форумуудтай харьцуулахад энэ удаад уриалга гаргахгүйгээр арван ажлаа жилийн хугацаанд яс хийе гэж үзэж байгаа. Одоогоос жилийн дараа дахин Эдийн засгийн чуулган зохион байгуулахдаа тухайн арван ажлынхаа хэрэгжилт, үр дүнг харъя" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.