УИХ-ын чуулганы /2022.04.07/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Эдийн засгийн форум эхэлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих асуудлуудыг дурдахад Хөшигийн хөндийн асуудлыг хэлсэн. Үүнийг тойруулаад одоогийн чөлөөт бүсийн тухай болон бусад хуулиар зохицуулаад явах боломж байхгүй. Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой санхүүгийн орчин үүсэхтэй холбоотой олон хууль орж ирэх ёстой. Эдийн засгийн чөлөөт бүсийг бид маш олон жил ярьсан ч бодитой ажил явахгүй явсаар ирсэн. Яг чөлөөт бүс байгуулсны дараа олон хуульд өөрчлөлт оруулах болно. Тиймээс эрх зүйн тусгай дэглэм бий болгох шаардлагатай. Одоогийн үйлчилж байгаа дэглэм горимоос өөр олон улсын санхүү, худалдааны механизмыг дэмжсэн, хамгаалсан зохицуулалт орох ёстой болов уу гэж харж байна. Энэ чөлөөт бүс явах нь хурдан явж байгаа ч одоо байгаа нөхцөл байдал хэцүү үед хурдан явуулах нь ч зөв. Яг одоо бэлтгэгдсэн хууль эрх зүйн орчин, баг, бэлтгэл ажил хэр байгаа вэ.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: Бид бас санал нэг байна. Одоо бол Чөлөөт бүсийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа ч НӨАТ, Гааль, үл хөдлөх зэрэг татварын хөнгөлөлтүүд бий. бүтэн утгаар нь чөлөөт бүсийн зохицуулалт нь стратегийн тусгай бүсийн хууль гаргаж зохицуулсан байдаг. Бидний тавьж байгаа урт, дунд хугацааны бодлогод тодорхойлсон тээвэр ложистикийн бүс болох том хаб болгож хөгжүүлэхэд хангалтгүй гэж харж байна. Тиймээс Засгийн газрын түвшинд авч үзнэ. Хөшгийн хөндийд ЖАЙКА-аас судалгаа, техникийн туслалцаа авч байгаа. Бусад түншүүдээс дэмжлэг авах, хуулийн шинэчилсэн найруулгай, тусгай төсөл оруулж ирэх ажлыг хийгээд явна.
Өнөөдрийн чуулганаар дараас асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
-Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.