СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-07

ӨНӨӨДӨР: Ардчилсан намын ээлжит бус их хурал болж намын даргаа батламжилна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.04.07/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе. 

9:00 цагт: -Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” эхэлнэ

-“Холидэй Инн” зочид буудалд Экологийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сургалт, семинар болно.

10:00 цагт: УИХ-ын чуулган хуралдаж Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

11:00 цагт: Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хурал UB palace-т болно.

Монголын үндэсний номын сангийн  “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн "Дээд Авидхарма" бүтээлийн нээлт тус номын санд болно.

-Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч БШУЯ-ны гадна хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Төв талбайд үнийн өсөлтийг эсэргүүцэж төр засагт дуу хоолойгоо хүргэх иргэдийн жагсаал болно.

14:00 цагт: Монгол бөхийн өргөөнд АН-ын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хуралд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно. 

15:30 цагт: УДБЭТ-т хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Ганц цагаан шувуу" моно дуурийн  хэвлэлийн хурал болно. Утас: 97002707

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.