СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-07

Г.Занданшатар: Валютын нөөцийг хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр өчигдөр хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ гурван асуудалд анхаарлаа хандуулахыг гишүүдээс хүслээ.

Валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга зам нь экспортыг нэмэгдүүлэх явдал гэдгийг УИХ-ын дарга онцлохын зэрэгцээ алт олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал. Энэ талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан гэв. 

"Оюутолгой" ХХК дөрөвдүгээр сард багтаан 450 сая ам.долларыг оруулж ирэх бөгөөд 50 хувийг Монголбанканд тушааж, үлдсэнийг үнэ хаялцуулах зарчмаар арилжааны банкуудад нийлүүлдэг байсан бол одоо 100 хувь Монголбанканд тушааж, валютын нөөцийн зузаатгал хийхээр ярилцаж байна.

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-нь 300 сая ам долларын гэрээ хийж байгаа. Үүнийгээ Монголбанканд тушааж зузаатгал хийх хэрэгтэй. Түүнчлэн . Нийтдээ хоёр тэрбум ам.доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгааг онцлон тэмдэглээд энэ асуудалд Засгийн газар, Монголбанк холбогдох байгууллагууд шуурхай ажиллахыг анхааруулсан. 

Мөн тэрбээр, Хэмнэлтийн асуудлаар өмнө хэлсэн үгээ дахин давтаж хэлмээр байна. Миний хэлсэн үгийг “ард түмний бүсийг чангалуулах” гэлээ гэж мушгисан.

Үнэндээ бол валютын нөөцөө хэмнэж, ханшаа тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлт, шинэ сэргэлтийг хангахын тулд нийт улс орон даяар хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай.

Дэлхий дахин ийм хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглээд хэмнэлтийг дээрээсээ буюу төрийн байгууллагаас эхлэх ёстой. . Ахмад настны тэтгэвэрийг нэмж, 630 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг танасан. Энэ нь хэмнэж болох боломж байсныг харуулсан. Үүнээс ч илүүг хэмнэх бололцоо байна гэв. 

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хяналт шалгалтын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  нарын 20 гишүүн өргөн барьсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгохын зэрэгцээ хяналт, шалгалтын ажил анх удаа шинэ шатанд гарч байгааг онцлов.    Түүнчлэн төрийн бүх шатны байгууллагын дарга, сайд нарт авлигал албан тушаалын хэргээс ангид ажиллахыг сануулаад дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарлаа хандуулж, зөв оновчтой шийдвэр гаргахын төлөө хичээж ажиллахыг гишүүдэд уриаллаа.    

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.