Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 36 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 371,494 иргэн дасгал хөдөлгөөнд биечлэн оролцжээ. Харин өнөөдөр 12,840 иргэн 261 заал, 30 фитнес, 45 гадаа талбай, 30 клуб, 201 чийрэгжүүлэх танхим, 57 соёлын төв, есөн усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн байна.
Онцолж хэлбэл, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд усан бассейнаа 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгожээ. Өмнөговь аймагт хоёр усан бассейн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.
Ховд аймгийн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр 2,469 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд биечлэн оролцсон нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
арай л эрт үү
Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.