ЗТХЯ дэргэдээ нарны эрчим хүчний бага оврын станц байгуулжээ. Тус нарны эрчим хүчний станц нь 40кВт хүчин чадалтай бөгөөд сард нэг МВт эрчим хүч үйлдвэрлэж байна.
Үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ иргэдийн цахилгаан машиныг үнэ төлбөргүй цэнэглэж, ЗТХЯ болон АТҮТ-ийг эрчим хүчээр хангаж байна. Мөн хажуугийн явган замын доод хэсэгт эрчим хүчээр халах систем байрлуулан, өвөлдөө цас хайлуулж, халтиргаа гулгаанаас сэргийлж байгаа аж.
АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн А.Батчулуун:
-ЗТХЯ-ны гадна талбайд 40кВт хүчин чадалтай нарны эх үүсвэрийн хавтан суурилуулсан байгаа. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ яамны хэрэглээнд нийлүүлж байна. Энэхүү ажил нь ЗТХЯ-ны хувьд байгаль орчинд ээлтэй ногоон яам болох манлайллыг үзүүлж байгаа явдал юм.
Өнөөдрийн байдлаар цахилгаан автомашин цэнэглэх нэг станц байрлуулсан байгаа. Манай яамны хувьд ч байгаль орчинд ээлтэй цахилгаан автомашин албаны хэрэгцээндээ ашигладаг. Мөн иргэд үнэ төлбөргүй цахилгаан автомашинаа цэнэглэх бүрэн боломжтой. Судалгааны ажил хараахан дуусаагүй байгаа гэлээ.
Дүйнхэр тэргүүн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ган-Од:
-2021 онд энэхүү ажлыг зургаан сарын хугацаанд манай компани хийж гүйцэтгэсэн. Одоогоор мөн зургаан сарын хугацаанд туршилтын ажлыг явуулж байна. Үндсэн гурван үүрэгтэй эрчим хүч үйлдвэрлэж байна. Туршилтын явц дуусаж, амжилттай үр дүн гарвал уулын орой дээр халтиргаа үүссэн замууд дээр тавих боломжтой гэж харж байгаа. Манай улсад бие даасан эрчим хүчний жижиг систем ашиглавал их үр дүнтэй. Малчид, жуулчны бааз, албан байгууллагууд нарны эрчим хүчээ ашиглаж чадвал эрчим хүчний хараат байдлаас гарахад ч тус дэм болох болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Turin bodlogo biznes hiih esgui. 5-10 jildee