СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-06

Шинэ киоск машинаас 18 төрлийн лавлагаа, үйлчилгээ авах боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн Засаг дарга нарын хамт өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т ажиллалаа. 

Нийслэлд албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 1.6 сая боловч түр оршин суугч, богино хугацаагаар ирж буй хүмүүсийг тооцвол 1.8 сая хэдийнэ хүрсэн гэдгийг бүртгэлийн байгууллагынхан мэдээллээ. . Иймээс  бүртгэлийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Гэхдээ иргэн нэг хорооноос нөгөө рүү шилжихийн тулд өмнө нь нэг хорооноос хасалт хийлгээд, нөгөө хороонд бүртгүүлдэг байсан бол одоо бүртгүүлэх газраа бүртгүүлэхэд шилжиж явсан хорооны бүртгэлээс автоматаар хасагддаг болсон байна.

Мөн гадаад паспорт захиалахын тулд иргэд заавал зургаа авхуулаад, угаалгаж бүртгэлийн байгууллагад очдог. Үүний оронд тухайн газартаа зургийг нь аваад, хэвлэгч машинтай шууд сүлжээгээр холбож, иргэн зургаа кодоор хийн, паспортоо захиалах боломжтойг танилцуулж байлаа. .

Энэ үеэр Хотын дарга “Улаанбаатар бол хүн амын нягтаршил суурьшлын хувьд томоохон  хотуудын зиндаанд хүрсэн. Тиймээс бид маш сайн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр босгох, түүгээр дамжуулан нийгмийн хүлээгээд буй эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох боломж бий. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт. ” гэв.

Харин УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллага бол Монгол Улсын хамгийн том хэмжээний мэдээллийн санг бүрдүүлдэг, хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг, түгээж тараадаг байгууллага. Манайд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, архивын гэсэн 42 төрлийн систем ажиллаж байна. УБЕГ-аас одоогоор 70 гаруй төрлийн лавлагаа өгч буй бол “E Mongolia” системд 50 төрлийн үйлчилгээг оруулсан нь улсын бүртгэгчийн ачааллыг хөнгөлж, тэднийг орлох хэмжээнд хүрсэн сайн үйлчилгээ болж чадсан. ” гэсэн юм.

УБЕГ-аас энэ жилээс төрийн үйлчилгээний шинэ төрлийн киоск машин нэвтрүүлж буй бөгөөд Чингэлтэй дүүрэг болон хоёр аймагт туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ.

Уг машин нь 18 төрлийн лавлагаа буюу иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээг  төлбөртэй болон төлбөргүйгээр авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна. Цаашид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд дөрвийг, дүүргүүдэд хоёрыг нэмж байршуулахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.