Унгарын өмнөд хэсэгт өнгөрөгч мягмар гаргийн үүрээр зорчигчийн галт тэрэг бага оврын ачааны машинтай мөргөлдөж, замаасаа гарсны улмаас таван хүн нас барж, арав гаруй хүн гэмтэж бэртжээ.
Албаныхан мэдээлснээр, тус ачааны машины жолооч улаан гэрлийг үл тоомсорлон, төмөр замаар хөндлөн гарсан бөгөөд энэ үеэр галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Уг машин дотор зорчиж явсан долоон хүний тав нь нас барсан бол галт тэрэгний 22 зорчигчийн хоёр нь хүнд, найм нь хөнгөн бэртсэн аж.
Осол Унгар-Сербийн хилийн ойролцоох Миндсзент хотод болсон бөгөөд ачааны машин нь орон нутгийн ажилтнуудыг тээвэрлэж явсан гэж цагдаа нар тэмдэглэжээ. Мөн Унгарын үндэсний төмөр замын "MAV" компани ослын үеэр гэрлэн дохио хэвийн ажиллаж байсан гэж мэдэгдсэн юм.
Бүс нутгийн эрх баригчид үлдсэн хохирогчдыг автобусаар тээвэрлэн, лхагва гаргийн өглөө гэхэд Ходмезовасархели хотод хүргэсэн байна.
Эх сурвалж: UPI, Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.